ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.04.04/ Наран ургах, шингэх 06:25-19:25

Зурхай

2022.04.04, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.04.04, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.25-19.25

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.