ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.12/ Наран ургах, шингэх 08:04-18:09

Зурхай

2022.02.12, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 11. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.12, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.04-18.09

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.