Их Британийн хатан хаанд зориулан 41 удаа ёслолын буудлага үйлдлээ

Улс төр

Их Британийн хаан ширээнд заларсны цагаан алтан ойгоо тэмдэглэсэн хатан хаан 2-р Элизабетэд зориулан 41 удаа хүндэтгэлийн ёслолын буудлага хийжээ.

Букингемийн ордны дэргэдэх Лондоны Грин-паркад даваа гарагийн үд дундад хатан хаанд зориулан хүндэтгэлийн буудлага хийсэн байна. 

Их Британийн хатан хааны цэргийн морьт хорооныхон 2-р Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойд зориулан хүндэтгэлийн ёслолын буудлага хийжээ. Тэд Дэлхийн 1-р дайны үеийн 6 их буугаар 41 удаа ёслолын буудлага буудсан байна. Энэ жил 95 нас сүүдэр зооглож байгаа хатан хаан 2-р Элизабет Британийнхаан ширээг хамгийн он удаан жил тэргүүлж байгаа хатан хаан болсон юм. Түүнчлэн 2-р Элизабет 2016 оны 10-р сард таалал төгссөн Тайландын хаан 9-р Рамагийн дараа дэлхийдхамгийн өндөр насалж байгаа хатан хаан болжээ.