Зурхай

2020.04.17, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2020.04.17, Баасан гараг

Наран ургах шингэх: 5.59-19.45

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.