ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.04/ Наран ургах, шингэх 8:16-17:56

Зурхай

2022.02.04, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.04, Баасан гараг

Наран ургах шингэх: 08.16-17.56

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 5 цаг 00 минутад эхэлнэ.