Украин цэрэг ажлын байран дээрээ хамтрагчдаа буудаж хөнөөжээ

Үйл явдал

Украины үндэсний цэрэг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гэнэт хамт ажилладаг хамгаалагчдыгаа буудаж, таван хүний аминд хүрч өөр таван хүнд бэртэл гэмтэл учруулсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгдлээ.

Хэргийг үйлдсэн цэрэг ямар шалтгаанаар хамгаалагч болон бусдын бие рүү халдсан нь тодорхойгүй байна.

Тодруулбал, Пүрэв гарагийн үүрээр Днепр хотын “Пивденмаш” пуужингийн үйлдвэрт харуулуудад зэвсэг өгч байх үед хэргийг үйлджээ. Хохирогчдын дунд дөрвөн цэргийн албан хаагч, нэг энгийн иргэн (эмэгтэй) байсан. Албаныхны зүгээс энэ хэргийг нарийн шалгаж, зохих арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн байна.