ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.05/ Наран ургах, шингэх 08:42-17:13

Зурхай

2022.01.05, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ШАР МОРЬ ӨДӨР. 

Аргын тооллын: 2022.01.05, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.42-17.13

Үс засуулбал эд, мал баялаг төгөлдөр болно.

Мэнгэ: Долоон улаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Бурханд залбирах

Ямар үйлд харш, муу: Цэрэг хөдөлгөх, хиншүү хярвас тавих

Суудал: Төмөр

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Мод таслах, тангараг тасрах, ан гөрөө хийх, хулгай дээрэм дарах, зүүн зүг хэрэг бүтээхээр явах.

Ямар үйлд харш, муу болох: Хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх.

Одны тохиол

Идэр: Сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй өдөр

Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатанал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.