ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.28/ Наран ургах, шингэх 08:17-17:03

Зурхай

2021.11.28, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2021.11.28, Ням гараг

Наран ургах шингэх: 08.17-.17.03

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.