ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.22/ Наран ургах, шингэх 08:10-17:06

Зурхай

ХVII Жарны “Дэвших дэвхрэх хэмээх” Төмөр Цагаагчин Үхэр жилийн өвлын эхэн шарагчин гахай сарын хөх нохой өдөр

Шинийн арван наймаанд Буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн. Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.

Даваа - (сар) гариг нь (усан орон,усан махбодьтой) бөгөөд эм хүний сүлд гариг болно. Хишиг даллага авах,эм найруулах,лус ба тэнгэр тахих,хөрөнгө эсгэх,архи нэхэх,сүм хийд босгох,бэр авах,хурим хийх,тариа тарих,гэр байшин барих,сан тавих,лам авах,зам мөр гаргах,хот байгуулахад сайн гэж үздэг ажээ. Харин эхэлж ном сонгох,замд хол явах,шинэ дээл өмсөх,эд юм өгөх,шарил шатаахад муу,хүн үхэхэд гэмгүй,өмнө зүгт явахад зүгээр,бусад зүг анхааралтай явах ёстой гэнэ. Хүү төрвөл баян сайн. Охин бол үзэсгэлэнтэй, их энэрэнгүй зөөлөн ааштай.

Жил өдөр (бортон)

Нохой өдөр – Хөлсний ажилчин авах,урлах үйлд суралцах,чуулган хийх,ном заалгах,бурханд залбирах,ан гөрөө хийх үйлд сайн.

Муу нь: Бэрд холбогдох үйл,тус ашигтай үйл,нүүдэл хийх,хэрүүл тэмцэл хийх зэрэгт муу.

12 Эзэн өдөр

Хаагч – Худалдаа хийх,булш бунхан засварлах,хутаг гуйх,гэр асар майхан засварлах,бусад аливаа юм өгөх ба авах,тахил тахих,засаг захиргааны удирдах ажилтан болох,будаг будах,ширээ тавих,мал сүрэглэхэд сайн. Харин биенээс цус гаргах,төөнөх эмчилгээ хийх,нүд эмчүүлэх,мөр гаргах,тушаал хүлээн авах,гөрөөлөх ба загас барих,сургуульд ороход муу.

/Дүвзий/Жэдзий: Од

Мэргэшир нь Буртаг одон, хийн махбодьтай. Тойн болох, амьлуулах, ном номлох, бурхныг тахих, насны даллага дуудуулах, тариалангийн үйл, бэрийн үйл, дэлгэрүүлэх үйл хийгээд хатуу үйлд сайн. Замд гарах, үхээрийг тавих, нүүдэл суудал хийхийг тэвч.

Мэнгэ: Зургаан цагаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Бурханд залбирах,хишиг даллага авхуулах,нүглээ наминчлах,бэр авах,нүүдэл хийх

Ямар үйлд харш, муу: Хир буртаг бузарт ойртох сэтгэлд таарамжгүй хүнтэй маргалдах

Суудал: Мод

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Бурханд залбирал үйлдэх,чимэг нэр зүүх,мод хатгах,байшингийн суурь тавих

Ямар үйлд харш, муу болох: Мод таслах,тангараг тавих

Одны тохиол

Үл зохилдох: Андгай тангарагаас няцах,дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага 

Сэрэхүй өдөр – Амраг лугаа золгох,авшиг авах,угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт,дэмий өгүүлэгч,эд багат,арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх. Мөрд гарвал идээ унд,хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан,1 хоногоос ирэх нүүртэй,алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх,зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох,зүүн хангинавал завхарсныг цочиж айх,бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.

Нохой,луу өдрийн бич,тахиа,гахай,бар,туулай,луу цаг

Нар ургах, шингэх 

ургах цаг өглөөний нар мандах 8 :10

оройн нар жаргах нь 5:06

 

Зурхай судлаач Д.Энхболдын хүү: Төгсбаяр