ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.01/ Наран ургах, шингэх 07:37-17:35

Зурхай

2021.11.01, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 26. НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2021.11.01, Даваа гараг

Наран ургах шингэх: 07.37-17.35

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.