ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.14/ Наран ургах, шингэх 5:08-20:48

Зурхай

2021.07.14, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.14, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05.08-20.48

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.