ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.06.17/ Наран ургах, шингэх 3:52-20:54

Зурхай

2021.06.17, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2021.06.17, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 04:52-20:54

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.