“Улаанбаатар пропертийз” компани явган хүний зам хааж барьсан хашаагаа маргааш гэхэд буулгахаар боллоо 

Эрх зүй

УДЭТ-ын чанх хойно "Улаанбаатар пропертийз" компани 20 гаруй давхар барилга байрьж буй. Олон жилийн турш үргэлжилж байгаа энэ барилгын хамгаалалтын хашаа холбогдох хууль, журмыг зөрчжээ.

Тодруулбал, барилгын хамгаалалтын хашаа явган хүний зам хаан баригдсан байна. Тиймээс Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт хөгжлийн газраас "Улаанбаатар пропертийз" барилгын компанид шаардлага хүргүүллээ. 

Нийслэлд хашаа хайс барих, буулгах журам гэж бий. Журамд заагдсаны дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангах, мөн зорчих нөхцөл боломж бүрдүүлэх зэрэг ерөнхий заалтууд бий.

Харин "Улаанбаатар пропертийз" компанийн хувьд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн хашаа барьсан болохыг НМХГ-аас тайлбарлалаа. 

“Улаанбаатар пропертийз” компанийн хувьд маргааш буюу аравдугаар сарын 26-ны 12:00 цаг гэхэд түр барьсан хашаагаа чөлөөлөхөө мэдэгдсэн байна.

Нийслэлийн 1500 орчим байршилд зөрчил арилгах арга хэмжээ авсан гэдгээ онцолж байлаа. Газрын зөрчил арилгах ажил 2021 оны байдлаар 97.8 хувьтай гүйцэтгэлтэй ажиллаж байна.