“Арбидол” эмийг гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст олгоно

Эрүүл мэнд
“Ковид-19”-ын эсрэг эмчилгээнд ашиглаж байгаа "Арбидол" эм нь вирусийн эсрэг эм бөгөөд олон улсын түвшинд голлон хэрэглэж өндөр үр дүн үзүүлж байгаа юм. Энэ эмийг хоёр ширхэгээр өдөрт гурван удаа ууж хэрэглэдэг тул эмчилгээнд ашиглахад их хэмжээгээр татан авах шаардлагатай байгааг албаныхан хэллээ.

Эрүүл мэндийн яамнаас эмийн татан авалтыг нэмэгдүүлсэн тул маргаашаас эхлэн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа батлагдсан тохиолдлуудад олгох ажлыг зохион байгуулахаар болсон байна. Эмийг иргэдэд олгохдоо ӨЭМТ-өөр дамжуулан хяналт тавих юм.