Менингитийн халдвар 0-5 насныхны дунд бүртгэгдэж эхэллээ 

Зөвлөмж

Бага насны хүүхдүүд дунд менингит халдвар ихсэж байгааг эмч мэргэжилтнүүд санууллаа. Цахилгаан менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Ялангуяа бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр. Тиймээс бага насны хүүхдүүдэд менингитийн шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандахыг санууллаа. 

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж ЭМЯ-наас анхааруулж байна. Менингококкийн менингит өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан гэж эмч нар онцолдог. Менингитийн халдвар авсан хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжиж, дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг байна.

Мөн шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм.

Хоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх, давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах, хүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих, хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах, хүүхдийг үнсэхээс татгалзах, бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар  явахгүй байх, хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.