Хоногт 2851 хүнээс коронавируст халдвар илэрч, 11 иргэн энджээ

Ковид-19 /дотоод/

Сүүлийн 24 цагт 14,740 сорьцод шинжилгээ хийснээс (ПГУ-6,593, Түргэвчилсэн-8,147) коронавируст халдварын 2,851 тохиолдол бүртгэгдэж, 5,211 эдгэрч, 11 хүн энджээ.

Улаанбаатар-1683

Орон нутаг-1168

Нийт батлагдсан тохиолдол- 277,997 

Нийт нас баралт- 1,046 

Нийт 79,022 хүн гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 367 хүний биеийн байдал маш хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Иргэн та халдвар хамгааллын дэглэмээ ямагт баримтлаарай!