1,024 тохиолдол шинээр батлагдлаа 

Ковид-19 /дотоод/

Коронвируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Гэхдээ халдвар авч байгаа иргэдийн хувьд голдуу хүүхэд болж хувирсан байна. Вакцин хийлгэсэн иргэдийн хувьд харьцангуй бага дээр нь хөнгөн өвдөж байгааг онцоллоо. Тийм учраас амны хаалтнаас өөр хамгаалалтгүй байгаа хүүхдүүдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байхыг онцгойлон сануулж байна.

Шинээр батлагдсан 1,024 тохиолдлын 883 нь Улаанбаатар хотод, орон нутагт  140 бүртгэгдлээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна. Сүүлийн нэг хоногт 535 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ.

ШУУД ҮЗЭХ