Украин Улс НАТО-д нэгдэх хүсэлтэй байна

Улс төр

ОХУ-АНУ-ын хамтарсан зөвлөлдөх уулзалтыг Украины тал анхааралтай ажиглаж байжээ.

Киев хотноо Украины иргэд Женевийн уулзалтын талаар байр суурь, үзэл бодлоо хэлж, тэд НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа уриа лоозон барин илэрхийлж байжээ. 

Орос, Украины хил дээрх нөхцөл байдал хурцадмал байгаа учраас Барууны орнууд Киевийг Москвагийн зүгээс ирж болзошгүй хүчирхийллээс хамгаална гэдэгт итгэж байна. Оросын тал Украиныг нөхцөл байдлыг дөвийлгөн, Барууны орнуудыг төөрөгдөлд оруулж байгаад буруутгаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины үзэж байгаагаар Украины иргэдийн тал хувь нь улс орноо НАТО-д нэгдэхийн эсрэг байр суурьтай байгаа юм. Тиймээс Путин Умард Атлантын цэргийн эвслийн удирдлагад хандан НАТО-г дорно зүгт тэлэхгүй гэсэн амлалтандаа хүрэхийг шаардаж байна.