ОХУ-Казахстаны хооронд агаарын тээвэр хэвийн үргэлжилж байна

Үйл явдал

Казахстанд өрнөсөн дотоодын үймээн самууны үеэр Алматы хотын олон улсын нисэх буудал иргэд жагсагчдын халдлагад өртсөн.

Алматы хотын олон улсын нисэх буудлын барилга руу жагсагчид нэвтрэн хэдэн цагийн туршид барьцаалсан юм. Шөнө дунд хотын эрх баригчид олон улсын нисэх буудлыг бүрэн чөлөөлжээ.

Алматы хотын олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа хэсэг хугацаанд доголдсон хэдий ч эргээд хэвийн байдалдаа орж чадсан байна.

ОХУ болон Казахстаны хооронд агаарын тээвэр хэвийн үргэлжилж байна. Москвагаас Казахстаны хотууд руу хийж байгаа нислэг хэвийн байгаа юм. Оросын Аэрофлот, Казахстаны Эйр Астана агаарын тээврийн компаниуд хоёр улсын хооронд агаарын нислэгээ хэвийн үйлдэж байна.

Москва хотын Домодедово нисэх буудлаас Казахстаны Нурсултан болон Алматы хотууд руу агаарын нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.