Эрүүл мэнд

Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомттой бүс нутгаас  ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч байгаа. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 1206 иргэнийг ажиглалтад авч тусгаарлаад байна.

Москва-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр 107 зорчигч ирсэн. 70 зорчигчоос асуумж, судалгаа авч, Багабаян дахь сувиллын газарт 31, ХӨСҮТ 9 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлан, ажиглалтад авчээ. Яг одоогийн байдлаар тусгаарлах байруудад 715 иргэн байна.

Халдварын голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлах, эрсдэлтэй цаг үед бэлэн байдлаа хэрхэн хангах чиглэлээр зөвлөгөө өгөхөөр ДЭМБ-аас мэргэжлийн баг манай улсад ирсэн. Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт ажиллаж, зөвлөгөө, мэдээлэл өгөн ажилласан. Гэвч Франц улсын иргэнтэй тус багийн гишүүд нэг онгоцоор ирсэн учир тусгаарлагдсан юм. Гэхдээ багийн гишүүдээс халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандахаас өмнө тусгай дугаарын утсанд хандаж, зөвлөгөө авах хэрэгтэйг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Тиймээс 24 цагийн хугацаанд мэдээлэл авахаар 119 гэсэн тусгай дугаарын утсыг ажлуулж эхэлсэн. Өчигдрийн байдлаар 900 гаруй дуудлага мэдээлэл ирсэн байна. Эдгээрээс 300 гаруй нь хуурамч дуудлага байжээ. Иймд эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа арга хэмжээг хүндэтгэж, хуурамч дуудлага хийхгүй байхыг анхаарууллаа.  

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ