Эрүүл мэнд

Иргэд, байгууллагууд сэтгэлийн дэм илгээж хандив тусламжаа өргөсөөр байна.  Өнөөдөр Үүрэг Тек компанийн хамт олон 40 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын шингэн цацдаг төхөөрөмж өгсөн бол ЕБС-ийн сурагчид өөрсдийн цуглуулсан мөнгөө ЭМЯ-нд хандив болгон гардууллаа. 

Ковид-19 коронавируст халдварын тохиолдол манай улсад бүртгэгдээгүй. Гэхдээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн байгууллагуудын 50 мянга гаруй албан хаагч бэлэн байдалд ажиллаж байна. Иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө амрах завгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нартаа дэмжлэг үзүүлэх үүднээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хандив өгсөөр байна. Хандивын арга хэмжээнд өнөөдөр 63-р тусгай дунд сургууль болон 75-р сургуулийн багш нар нэгдлээ.

Мөн Шеншимин Монгол ХХК 300 ширхэг гар ариутгагчтай гарын шингэн саван, 3 сая төгрөг бэлнээр, Одкон Тех ХХК-ийн ажилчид, түрээслэгчид 1 сая 500 мянган төгрөг, 63-р тусгай дунд сургуулийн багш нар нэг сая төгрөг, Грандмед эмнэлэг 1 сая төгрөг, Монголын сувилагчдын нийгэмлэг гарын эрүүл ахуйн авлага- 50 ширхэг, бичгийн цаас хандивлалаа.