АНУ-д цаг хугацааны бортого нээжээ

Технологи-360

АНУ-д цаг хугацааны бортого нээжээ. Энэхүү бортогыг Ричмонд дахь Холбоотны генерал Роберт Ли-д зориулсан хөшөөний тавцангийн доороос олсон байна. 

Генерал Роберт Ли-д зориулан босгосон хөшөөний тавцангаас одоогоос бараг 130-аад жилийн өмнө энд тавьсан хар тугалган хайрцаг олджээ. Энэхүү хайрцган дотор 3 ширхэг ном, дотор нь ямар зүйлийн талаар бичсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа дугтуй, мөн мөнгөн зоос байжээ. Тэгвэл энэхүү олдворыг хойч үеийнхэндээ зориулсан цаг хугацааны бортого гэж нэрлээд байгаа юм.

Генерал Ли-д зориулсан хөшөөг 1890 онд байрлуулж байжээ. Гэвч өнгөрсөн 9-р сард хөшөөг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олон нийтийн жагсаалын үеэр буулгасан юм. Хөшөөг буулгах үед энэхүү цаг хугацааны бортогыг хөшөөний тавцангийн доороос олжээ.