О. БАТБАЯР: IV тунгийн талаар манай улс хараахан судалж эхлээгүй байна

Эрүүл мэнд

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: “Вакцины II, III тунгийн дараа 6 дахь долоо хоногоос аль ч вакцин дээр эсрэг биет 10 орчим хувиар буурдаг.

Энэ бол хүний бие махбод байгалиасаа хийж байгаа зүйл. Хүний бие тийм өндөр дархлаатай байх боломжгүй, дархлааны систем нь өөрөө бууруулж байдаг. Харин хамгийн гол дархлаа бол санамжийн эсэд үлдэж байдаг. Бүүстэр тун бол санамжийн эсийн тоог нэмэгдүүлж, санамжийг гүн суулгадаг. Тэр нь дараагийн удаа халдвар орж ирэхэд нь таньж устгахад нөлөөлдөг.

 IV тунгийн талаар манай улс хараахан судалж эхлээгүй байна. Харин бусад улс орнууд омикрон руу чиглэсэн вакцин бүтээх талаар судалж байгаа” гэлээ.