Эрүүл мэнд

ДЭМБ-аас Улсын 3-р төв эмнэлэгт нүдний хоёр аппарат хандивлалаа. Өмнө нь торлогийн эмгэгийн лазер хагалгааг зөвхөн нэгдүгээр эмнэлэгт хийдэг байсан нь ачаалал үүсгээд байсан юм. Тэгвэл одоо нүдний даралт болон торлогийн эмгэгийг Гуравдугаар эмнэлэг оношилж эмчилэх боломжтой боллоо.

Сохролын тэргүүлэх шалтгаан болж байгаа нүдний даралт ихтэх өвчний эмчилгээг манай улсад зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийдэг. Гэхдээ энэ нь ачаалал ихтэй, хүлээлт үүсгэдэг байна. Харин өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт ДЭМБ-аас нэн шаардлагатай байгаа аппаратыг хандивлалаа. Энэ нь нүдний даралтын болон торлогийн эмгэгийн лазер эмчилгээний аппарат юм.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилдээ нүдний амбулаторийн үзлэгээр 16 мянга орчим хүнд үзлэг шинжилгээ хийдэг байна. Үүнээс лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай 25  мянга орчим өвчтөнг хувийн эмнэлэг рүү явуулдаг байжээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд өөрсдөө эмчлэх боломжтой болж байгаа юм байна.

СЕРГЕЙ ДИОРДИЦА - ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Орчуулга: Дэлхийн ЭМБ-ын судалгаагаар Монгол улсад нүдний тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судалсан. Ингэхэд өнөөдөр УГТН-т хандивлаж байгаа энэ аппарат нэн чухал шаардлагатай байсан. Иймд ДЭМБ-аас нөөц бололцоог дайчилж нэн түрүүнд шаардлагатай  байгаа энэ хоёр аппаратыг өгч байгаа юм. Бүсийн төвөөсөө санхүүжилтийн нэмэлт дэмжлэг авч, гуравдугаар эмнэлэгт төхөөрөмж өгч байгаадаа баяртай байна.

Гуравдугаар эмнэлэг ийм аппараттай болсноор иргэд санхүүгийн хүндрэлгүй нүдний тусламж, эмчилгээ авах боломж бүрдэж байгааг эмч, мэргэжилтнүүд ярьж байлаа. 

ФЭЙСБҮҮК ШУУД