Улаанбаатар хотод гэрийн нас баралт 44 бүртгэгджээ

Эрүүл мэнд

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвартай 70 мянга гаруй иргэн гэрээр болон эмнэлэгт байна.

Орны хүрэлцээ хангамж дутмаг байгаа өнөөгийн нөхцөлд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа олон иргэн бий. НЭМГ –ийн мэдээлж байгаагаар зөвхөн нийслэл хотод гэхэд эмнэлгийн тусламж авч чадаагүй гэртээ нас барсан 44 тохиолдол бүртгэгдсэн байна. Орны нөөцийг нэмэгдүүлэх тодорхой боломж байгаа ч хүний нөөцийн хомсдол үүссэн асуудал гол шалтгаан болж байгааг хэллээ.