Эрүүл мэнд

Монголын эмч нар өндөр хөгжилтэй улс орныг зорьж мэргэжил дээшлүүлж эхэлсэн. Үр дүнд нь дотооддоо хийж чаддаггүй байсан мэс ажилбар, бусад эмчилгээг хийх боломж бүрдсээр байгаа юм. Тэгвэл эмнэлзүйн сургагч багш нар Япон улсыг зорихоор боллоо. Энэ удаад Ховд, Орхон, Дорнод зэрэг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сургагч багш нар хамрагдахаар болсон байна.

Эмнэлзүйн сургагч багш нарын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, Япон улсын туршлагыг нэвтрүүлж, нутагшуулах нь төслийн гол зорилго юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс болон алслагдсан аймаг, сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд энэхүү сургалтад хамрагдсан. Тэд сурсан мэдсэн туршлагаасаа хуваалцаж, эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилласан. Харин энэ удаагийн сургалтын хувьд Япон Улсын Токио хот дахь ОУ-ын эрүүл мэнд, нийгэм хамгааллын их сургууль дээр зохион байгуулагдана. Онол багатай, практикт суурилсан сургалт болно гэдгийг Япон улсын талаас хэлсэн юм.

Эрүүл мэндийн яам, Япон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Жайкатай хамтран Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь төслийг  хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 38 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Япон улсад амжилттай сургаад байгаа юм.