Эрүүл мэнд

Монгол улсад өнөөдрийн байдлаар 2,108,868 иргэн вакцины эхний тундаа хамрагдсан бол 1,841,840 иргэн бүрэн тундаа хамрагджээ. Бүрэн тундаа хамрагдсан иргэд 56,6 хувийг эзэлж байна.

Харин 12-17 насны 135,225 хүүхдийг файзер вакцинаар дархлаажуулахаар болсноор вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ насны хүүхдийн 55,780 нь нэгдүгээр тундаа хамрагдсан байна. Үүнээс 12-15 насны 36,443 /36.0%/, 16-17 насны 19,337 /57.1%/ нь вакцинаа хийлгэжээ. 12-15 насны хүүхдүүдийн вакцины эхний тунг 7 сарын 10-аас татан авалттай холбоотойгоор түр зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцины нэгдүгээр тунд хамруулж эхэллээ. Өмнөх вакцинд хамрагдсан хүүхдүүдэд ямар нэгэн сөрөг хариу урвал илрээгүй болохыг эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн. 12-оос дээш насны хүүхдүүд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт эцэг эхийн хамт очин вакциндаа хамрагдах боломжтой юм.