Монгол улсад дельта хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Манай улсад дельта хувилбар орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Эрсдэл өндөр байна. Энэ төрлийн вирус дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдсэн. Бид хоёр чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Тухайн саруудын сорьцыг хадгалж, PCR шинжилгээнд суурилан хувилбаруудыг тодорхойлохоор судалсан. Дөрөв болон зургаадугаар сарын сорьцуудад альфа хувилбар дийлэнхийг эзэлж байсан. Үүнийг баталгаажуулахаар Япон улс руу 50 сорьц явуулахад Монгол Улсад альфа хувилбар зонхилж байгаа тухай дүгнэлт өгсөн. Мөн манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн дельта вирус таван сорьцод илэрсэн. Тодруулбал, тавдугаар сарын эхэн үеийн сорьцод илэрсэн бөгөөд тухайн иргэдийг тусгаарлаж, эмчилсэн" гэлээ.