Эдийн засаг

Монгол Улс ФАТФ байгууллагын эдийн засгийн саарал жагсаалтаас гарах нөхцлөө бүрэн хангасан. Хамгийн сүүлийн тайланд Монгол Улсыг даалгавраа амжилттай биелүүлсэнг тусгажээ. Цаашид эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эрчимтэй өсгөх асуудлаар Улсын их хурлын дарга Монгол банкны ерөнхийлөгчтэй санал солилцлоо. Эдийн засгаа сэргээх их ажлын хажуугаар Европын хар жагсаалтад орсон мэтээр улстөржүүлж худал мэдээ тарах болсныг Их хурлын дарга хэллээ. Тийм учраас ард иргэдийг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангахад анхаарлаа хандуулахыг Монголбанкы ерөнхийлөгчөөс хүссэн байна.

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан. Тэгвэл өнгөрсөн шөнө ФАТФ-аас Монгол Улс үлдсэн 3 үүрэг даалгаваа хангалттай биелүүлсэн гэдгийг мэдэгдээд сүүлийн шатны үнэлгээг газар дээрх хяналт шалгалтаар үнэлнэ гэх шийдвэрийг ирүүлжээ. Тодруулбал ФАТФ-ын гишүүнчлэлтэй 38 байгууллага саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн гэж үзсэн орондоо газар дээрх хяналт шалгалт хийдэг уламжлалтай юм байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалах хэдий ч манай улс бэлтгэлээ 100 хувь хангасан гэдгийг хэллээ.

Саарал жагсаалтаас гарч амжаагүй байхад Европын холбооны хар жагсаалтад орлоо гэх мэдээлэл цацагдаж зарим хүмүүс улстөрийн зорилгоор ашиглаж эхлэсэн. Харин Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэх эрхт элчин сайд хар жагсаалт гэж байхгүйгээс гадна ямар нэг хориг арга хэмжээ тавигдах асуудал огт байхгүйг хэлж байсан. Гэхдээ Европын холбооны санхүүгийн эрсдэлт орны жагсаалтад Монгол Улсыг багтаах асуудал сөхөгдсөн нь ФАТФ байгууллагын саарал жагсаалттай холбоотойг хэлсэн. Тиймээс манай улс саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн нь Европын холбооны жагсаалтад орохгүй байх боломжийг нээж байгаа юм.

УИХ-ын дарга Төв банк болоод СЗХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ ипотекийн зээл олголт ямар байдалтай байгааг тодрууллаа. Цар тахлын хууль хэрэгжиж эхлэсэнтэй холбоотой Монголбанк энэ онд 150 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд олгох тул зээл авах хүсэлтэй иргэд хугацаа алдалгүй хамрагдах боломжтойг хэлж байлаа.