Эдийн засаг

Монгол Улсын иргэн бүр Таван толгой ордоос 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Сүүлийн 10 жил амь ороогүй байсан энэ хувьцаа ирэх 5-р сард ашгаа өгөх гэж байна. Нийт 2 сая 5 мянган иргэн ногдол ашиг хүртэх тооцоог хийжээ. Иргэд ашгаа хүртэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой" компанид хэдэн мянгаараа хандаж байна. Тийм учраас данс нээлгэх үйл явцыг илүү хялбар болгоход анхаарч байгаагаа компанийн удирдлагууд мэдээллээ.

Эрдэнэс-Тавантолгой ХК ногдол ашиг олгох шийдвэрээ танилцуулснаас хойш 50 мянга гаруй иргэд шинээр хувьцааны данс нээлгэж, гар утасны аппликейшнийг 84 мянган хэрэглэгч татан авчээ. Нэгж хувьцааны үнэ 90 төгрөг. Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож бүртгэлээ баталгаажуулж, дансаараа ногдол ашгаа авах юм.

2,511,000 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилна. Мөн цаг хугацаа хэмнэх, данс нээлгэх үйл явцыг хялбаршуулах үүднээс онлайнаар хэрэгтэй мэдээллээ авч, дансаа шалгах боломжийг олгож байна. Үүнээс гадна Гэрэгэ киоск системийг бүх аймаг сумд байршуулах ажил хийгдэнэ. Одоогоор туршилтын ажил явагдаж байна. Ингэснээр иргэд брокерийн компанид биеэр очиж данс нээлгэх шаардлагагүй болно. Та цахим үнэмлэхтэйгээ байхад өөрт хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллээ авах боломжтой юм.

50 МЯНГА ГАРУЙ ИРГЭД ШИНЭЭР ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭЛГЭЖЭЭ

Иргэдэд ногдол ашиг олгохын оронд томоохон бүтээн байгуулалтын ажилд зарцуулах нь зөв саналууд ирж байна. Гэхдээ ногдол ашиг бол төсөв биш, хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд олгож байгаа ашиг гэсэн.

 

Ногдол ашигтай холбоотой мэдээллийг www.ett.mn сайт болон гар утасны аппликейшнээс авах боломжтой. 

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ