Кабул хотноо хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 12 хүн амиа алдаж, 30-аад хүн шархаджээ

Үйл явдал

Афганистаны нийслэл Кабул хотноо хүчтэй дэлбэрэлт болсноос эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 12 хүн өртөн амиа алдаж, 30-аад хүн шархаджээ. Халдлага дэлбэрэлт Кабул хотын Идгах сүмийн дэргэд болсон байна. 

Сүмд Талибаны радикал бүлэглэлийн удирдагчдын нэг Забихулла Мужахидын ээжийг нутаглуулж араас нь мөргөл үйлдэх ёслол болж байжээ.

Сүмд болж байсан ёслолын үеэр хүчтэй дэлбэрэлт болсон байна. Халдлагын гол бай нь Талибаны бүлэглэлийн удирдагчид болон тэдний байгуулсан засгийн газрын гишүүд байжээ.

Тэгвэл Кабулд болсон халдлагад Афганистаны дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр засгийн газрын хоёр гишүүн өртөн амиа алдсан байна.

Аль Жазира телевизийн мэдээлснээр аюулгүйн албаныхан халдлага үйлдсэн, зохион байгуулсан хэргийн дагуу 3 хүнийг баривчилжээ.