Зарим нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно

Цаг агаар

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 07-р сарын 31-ний 20 цагаас 08-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, Өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн  баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +23...+28 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор  +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод- Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул  голын хөндийгөөр +30...+35 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +19...+21 градус, өдөртөө +30...+32градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

2023 оны 08 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд хагаст  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +34...+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 радус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.