2022 оны 2-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг агаар

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, харин Баян – Өлгийн нутаг, Ховд, Говь – Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян – Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр ОЖД – ийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–4 °С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 °С–аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 °С–аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн  зүгийн нутгаар ОЖД–аас 1–2 °С–аар хүйтрэх төлөвтэй байна.