Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Цаг агаар

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2021 оны 11 сарын 30-ны 20 цагаас 12 сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул голын хөндийгөөр 24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгороор 12-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

2021 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   12-р сарын 2-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-р сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.