ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын эсрэг хоригийг хэлэлцэн баталлаа

Улс төр

ЕХ-ны улс орнууд мөн Оросын төрийн тэргүүний гаргасан шийдвэрийн эсрэг нэгдэн, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байна. 

Францын нийслэл Парис хотноо болсон Европын зөвлөлийн хуралдаанаар ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гаргасан шийдвэрийн эсрэг багц хориг арга хэмжээ авахыг санал нэгтэй дэмжжээ.

ЕХ, Оросын эсрэг багц хориг арга хэмжээ авах саналыг санал нэгтэй дэмжсэн талаар ЕХ-ны гадаад бодлогын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррель мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр ЕХ-ны зөвлөл Донбассын тусгаар  тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн ОХУ-ын Төрийн Думын 351 гишүүний эсрэг, мөн Донбасс дахь Оросын ажиллагааг санхүүжүүлж байгаа нэр бүхий 27 хувь хүн, хуулийн этгээдийг хар жагсаалтад багтаахаар шийдвэрлэжээ. Мөн Европын зөвлөл Донецк, Луганскийн талтай бизнес эрхлэхийг дотоодын компаниуддаа хориглож, Оросын санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд нэвтрэхийг хязгаарлажээ.