ХБНГУ нь “Умардын урсгал-2” хийн хоолойг ашиглалтанд оруулах үйл явцад хориг тавьжээ

Үйл явдал

ХБНГУ, Оросын эрх баригчдын Украины зүүн бүсийн мужуудыг БНУ болгон тусгаар тогтнолын нь хүлээн зөвшөөрсний дараагаар Европын бусад хамтрагчидтайгаа нэгдэн Оросын эсрэг хориг тавихаар шийдвэрлэжээ.

Германы тал Балтийн тэнгисийн доогуур баригдаж, ашиглалтанд ороход бэлэн болоод байгаа “Умардын урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойн ажиллуулж эхлэхээс татгалзсан байна. 

Өнөөдрийг хүртэл Герман улс Америк болон Европын бусад улс орнуудын дарамт шахалтыг үл харгалзан “Умардын урсгал-2” хийн хоолойг ашиглалтанд оруулах үйл явцаас татгалзахыг хүсэхгүй байсан юм. Гэвч Оросын тал Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөний дараагаар Германы Холбооны канцлер Олаф Шольц түүний засгийн газар хийн хоолойн сертификатыг зогсоож, ашиглалтанд оруулах зөвшөөрлийг түтгэлзүүлж байгаагаа мэдэгджээ. Нийтдээ 1,230 км урт үргэлжлэх “Умардын урсгал-2” хийн хоолойг Балтийн тэнгисийн доогуур барьж байгуулан, өнгөрсөн 9-р сард дуусган ашиглалтад өгсөн ч одоог хүртэл ажиллуулж эхлээгүй байгаа юм. “Умардын урсгал-2” хийн хоолойг ашиглалтад оруулсан тохиолдолд ОХУ энэ төслөөс жилд хэдэн тэрбумын эдийн засгийн ашиг хүртэх ёстой байжээ.