Европт хууль бус хар тамхины наймаа эрхэлж байсан Албанийн сүлжээг илрүүлжээ

Үйл явдал

Европын хууль эрхийн байгууллагууд, Европын улс орнууд хамтран явуулсан өргөн хүрээний тусгай ажиллагааны дүнд хар тамхины хууль бус наймаа эрхэлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлжээ.

Европын нэр бүхий 7 улс орон, мөн Европол болон Евроюст хууль эрхзүйн байгууллага хамтран Европ тивд хар тамхи, кокаины наймаа эрхэлж байсан Албанийн томоохон сүлжээг илрүүлсэн байна.

Дээрх ажиллагааны хүрээнд Бельги, Испанид нийтдээ 80  гаруй хаягаар үзлэг нэгжлэг явуулж, хар тамхины хууль бус наймааны хэрэгтэй холбоотой 45 этгээдийг баривчлан саатуулжээ. Албаничуудын эрхэлж байсан хар тамхины наймаа Латин Америкийн орнуудаас Европын янз бүрийн боомтоор хууль бусаар кокаин оруулан ирж, түүнийгээ цааш улс орнуудаар тараан дамлан зарах маягаар явагдаж байжээ. Хар тамхины хууль бус наймааг Хорват, Испанид төвтэй гэмт хэргийн бүлэглэл сүлжээ болон наймаалж, их хэмжээний мөнгө угааж байсныг тогтоосон байна.