Ковид-19

11 цагийн эрүүл мэндийн албан ёсны мэдээллээр өнгөрсөн 24 цагт манай улсад коронавируст халдвар болон сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Тусгаарлалтад байгаа болон тандалтын журмаар зарим шинжилгээ хийхэд халдвар илрээгүйг онцоллоо. Харин тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хянах, шинжилгээ авах бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Вирусын халдвартай бүс нутгаас иргэд ирж байгаа учраас бүгд өндөр эрсдэлтэй гэдгийг онцоллоо.

Ажиглалтын хугацаа дуусан иргэдийг ХӨСҮТ-өөс гаргаж, дараагийн эрсдэлтэй хүмүүсийг хүлээн авахаар бэлдэж байна. Тухайлбал, тусгай үүргийн онгоцоор ирсэн сэжигтэй тохиолдлуудыг авах үүднээс 150 ор бэлджээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн ажиглалтад байна. Харин улсын хэмжээнд өчигдөр сэжигтэй болон онош батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүнээс сорьц аваэ шинжилгээнд хамруулахад хариу бүгл сөрөг гарчээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ