Ираны цөмийн асуудлаарх Венийн уулзалт ахицтай байна

Улс төр

Ираны цөмийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээр Америкийн тал улс төрийн шаардлагатай арга алхам, шийдвэр авбал дуусгавар болох боломжтой....

Энэ талаар Австрийн Вена хотноо ажлаа эхэлсэн Ираны цөмийн асуудлаарх ээлжит шатны уулзалтад оролцож байгаа албаны хүн болох Ираны гадаад хэргийн яамны албаны хүн болох Саид Хатибзаде мэдэгджээ. 

Ираны цөмийн асуудлаарх Венийн уулзалт тодорхой ахиц дэвшилтэй байгааг Ираны  тал онцолсон байна. Ираны цөмийн асуудлаарх 2015 оны олон улсын гэрээг сэргээх асуудлаар Вена хотноо өнгөрсөн оны 4-р сараас хойш олон улсын уулзалт хэлэлцээр үргэлжилж, Тегеран Вашингтоны талуудын санал зөрөлдөөнтэй байр сууринаас шалтгаалан өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Австрийн нийслэлд Ираны цөмийн асуудлаарх “4+1” форматаар олон улсын 8 дахь шатны яриа хэлэлцээр үргэлжилж байгаа юм. Вены уулзалтад Америк, Британи, Франц, Герман улсууд нэг талаас, нөгөө талаас Иран улс оролцож байна.

Ираны цөмийн амбицийг дарахад чиглэж байгаа олон улсын гэрээг 2015 онд ерөнхийлөгч Барак Обамагийн үед Тегераныг цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс татгалзан, оронд нь АНУ-аас тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулах гол шаардлаган дор хэлэлцээ хийгдэж байсан ч Вашингтоны дараагийн ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ олон улсын гэрээнээс гарснаар дагаж мөрдөх боломжгүй болгосон юм. Улмаар АНУ-ын одоогийн тэргүүн Жо Байден Иран улстай цөмийн асуудлаарх яриа хэлэлцээрийг сэргээх байр суурь баримталж байгаа ч Ираны тал энэ удаад өөрийн шаардлагыг тавьж, Вены яриа хэлэлцээр мухардмал байдалд ороод байна. Хэдийгээр Иран, Америкийн хоорондын хэлэлцээг 2021 оны 4-р сард сэргээсэн ч Ираны ерөнхийлөгчөөр Ибрахим Раиси сонгогдсоноор яриа хэлэлцээр дахин хойшлогдсон юм.

Иран улс олон улсын яриа хэлэлцээрт эргэн нэгдэхдээ шинэ нөхцөл шаардлага тавьж, Вены уулзалтын үеэр Тегераны цөмийн асуудлаар  байгуулсан гэрээг улс орнуудын дараа дараагийн засгийн газар өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн дагаж мөрдөх шаардлага юуны түрүүнд тавьжээ. Энэ нь юуны түрүүнд Цагаан ордны засаг захиргаанд илүүтэй хамааралтай байгаа юм. Тэгвэл Америкийн улс төрийн систем ийм боломжийг хаадаг учраас Ираны талаас тавьж байгаа нөхцөл шаардлагыг хүлээн авах боломжгүй болгож байна гэж ажиглагчид үзэж байна.