Шар мэдээ

Монгол улсын гавъяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа эх орноо бүтэн тойрохоор өнөөдөр замдаа гарлаа. Шахуу хөтөлбөртэй тэрээр 21 аймгийг тойрч үзэгч сонсогчиддоо өөрийн уран бүтээлээ хүргэх гэнэ. Гэхдээ түүний энэ удаагийн аялан тоглолт Монголын хөгжмийн түүхэнд хамгийн урт замыг туулж мэдэх сурагтай. 

Тэрээр зөвхөн аймгийн төвүүдэд тоглох биш тэр болгон хамтлаг дуучид хүрээд байдаггүй алслагдсан сумдад очихоор төлөвлөсөн гэнэ. Поп дива сонсогч нартаа өөрийн уран бүтээлээ хүргэхийн тулд олон мянган км зам туулахаар зориглосон сурагтай. Хамгийн урт замыг хамгийн урт хугацаанд туулах тоглолт дуучин Сараагийн зургаа дахь аялал болж байгаа юм.