Шар мэдээ

Монгол улсын гавъяат жүжигчин Одончимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Бархүү нарын охин Сүндари кино урлагийн салбарт хөл тавьжээ. Авьяаслаг охин Сүндари Тэнгэр продакшний бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглосон гэнэ.  “Хөөрхөн ээжтэй охин” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажилласан юм.

Хошин урлагийн чадварлаг жүжигчдийн залгамж халаа болсон Сүндари охин өмнө нь 2018 онд “Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид тоглосон бол энэ удаад ийнхүү аав ээжийн хамт бүрэн хэмжээний кинонд тоглолоо.