Сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан этгээдийг 461-р ангид саатуулжээ

Эрх зүй

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Боловсрол Шинжлэх Ухааны Яамны байрны зүүн талын орох хаалганы хэсэгт 2021.05.21-ний өдрийн 17.45 цагт иргэн "М"-ээс "БШУЯ-ны үүдэнд сайд Л.Энх-Амгалан руу үл таних эрэгтэй хүн хутга барьж дайрсан" гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг цагдаагийн байгууллага хүлээн авч, хэргийн газарт очин үзлэг хийж, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 37 настай, эрэгтэй С гэгчийг холбогдуулан баривчилж ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.