Шар мэдээ

Хямд үнэтэй, чанартай мах, хүнсний ногоо дахин худалдаалагдаж эхэллээ. Энэ удаад төв аймгийн хүнсчид өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн гэнэ.

Үхэр, хонь, адууны мах 6 мянгаас 8 мянган төгрөгийн хооронд худалдаадаж эхэлжээ. Мөн хүнсний ногоо зах зээлийн үнээс хэд дахин доогуур зарагдаж байгаа гэнэ. Монгол улсын засгийн газар мах, сүү, ногооний үнийг тогтвортой барьж иргэдийн амжиргаанд нөлөөлөхөөргүй байх үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл энэ ажлын биелэлт болгож хөдөө аж ахуй биржээс өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа гэнэ. Гэхдээ ингээд өнгөрөх биш. Цаашдаа хямд үнэтэй, чанартай ногоогоор иргэдээ хангах асуудал онцгой анхаарч яриа хэлэлцээрүүдээ ч эхлүүлсэн гэнэ.