Монголын тухай дэлхий дахинаа

Улаанбаатар хотын захиргаа нийтийн тээврийн салбарын үйл ажиллагаагаа сайжруулах ажлын хүрээнд шинээр автобус худалдан авах хүсэлтэй байна.

Өнөөдөр Монгол улсын нийслэлд өдөр тутамд 900 гаруй автобус нийтийн тээвэрт явж байна. Улаанбаатар хотын автобусны парк Орос, Өмнөд Солонгос, Хятад болон Беларусьд үйлдвэрлэсэн 1,200 нэгж тээврийн хэрэгсэлтэй юм. Улаанбаатар хотын захирагчийн албаны ажлын хэсгийнхэн автобусны парк шинэчлэлийн ажлын хүрээнд Хятад, Өмнөд Солонгос, Европт очиж, автобусны үйлдвэрлэл, техникийн нөхцөл зэрэгтэй нь танилцжээ. Тэгвэл Оросын Семейн автобусыг худалдан авахаар сонирхож байгаа нь цаг агаарын хувьд ойролцоо нөхцөлтэй гэдэг нь нөлөөлж байгаа гэнэ. Хэрвээ талууд тохиролцоонд хүрвэл Улаанбаатар хотын гудамжаар Семейн 300 автобус зорчиж эхлэх нь ээ.