Монголын тухай дэлхий дахинаа

Багадаа эцэг эхээсээ өнчрөн, хүүхдийн асрамжийн газарт өссөн 24 настай Нэргүйн Дуламсүрэн гэх эмэгтэй багадаа сурагч солилцоогоор амьдарч байсан Япон айлдаа дахин зочилжээ. Тэрээр 2019 оны 8-р сарын 21нд Японы Окинаваг зорьж, багадаа хэсэг хугацаанд амьдарч байсан Япон айлдаа эргэн очсон байна. 54 настай Кинжо Коичиро болон Мичико нар Дуламсүрэн охиныг Дууяа-сан гэж дуудан багад нь хэсэг хугацаанд гэртээ амьдруулж байжээ.

Дуламсүрэн охин багадаа “Нарны хүүхдүүд” нэртэй хүүхдийн асрахад хүмүүжжээ. Тэрээр ээж нь өнгөрсний дараагаар аавтайгаа хамт орон оронгүй, гадуур траншей орц хонгилоор тэнүүчлэн амьдарч байгаад улмаар хүүхдийн асрахад шилжин амьдрах болжээ. Түүнийг 7 настай байхад нь ээж нь өвчний учир өөд болжээ. 2010 онд Дуламсүрэн охин 10 настай байхдаа Монголын бусад өнчин, асран хамгаалах хүнгүй хүүхдүүдийн хамтаар анх Японы Окинаваг зорьж, тэнд урлагийн тоглолт үзүүлэ, аялаад иржээ. Ийнхүү аялах үеэрээ тэрээр Коичиро болон Мичико нарын гэрт түр амьдарч байжээ. Дууяа-сан охиныг гэртээ хүлээн авч, хэсэг зуурт хамт амьдарсан “Япон гэр бүл” нь бяцхан охины ажилч хичээнгүй, тусч занг нь ихэд магтан сайшааж байсан гэнэ. Дуламсүрэн охин 10 настайгаасаа эмч болохыг мөрөөдөж, өнөөдөр 24 настайдаа Улаанбаатар хотын эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг байна. Эмч болохоор шамдан суралцаж байсан охиныг Япон эцэг эх нь Монголд эргэж очиж байсан бол энэ удаад Дуламсүрэн охин арлын Японыг зорин очжээ.

 

Photo credit: https://www.okinawatimes.co.jp