Монголын тухай дэлхий дахинаа

CNN агентлагийн сэтгүүлч Марк Даффэе аялалын тэмдэглэл бичихдээ Монголын Баян-Өлгий аймгийн иргэн Женисбек Церикийг онцлон, ОУ-ын охид түүнийг болон Монгол залуусын хүч чадал, бяр бялдарыг хэрхэн шагшин магтаж байсан тухай онцолжээ.

“Тэр ирж яваа яасан сайхан залуу вэ? Гэж жуулчин охин Тимураас асуулаа.

Монгол морин дээр хурдласан "Уналтын домог" киноны Брэдд Питтийн нүүдэлчин хувилбар бидний өөдөөс ирж яваа харагдлаа. Алаг хүрмээ тансаг уран хатгасан өмдөндөө багласан тэрбээр үнэхээр нүдэнд тусахаар байлаа. Залуу үнэгэн үстэй малгайгаар толгойгоо дулаацуулж, баруун гарынхаа шуунд алтан хошуут бүргэд суулгасан байлаа. “Түүний хөмсөг, шанааг хар даа. Ямар том биетэй хүчтэй юм бэ” хэмээн жуулчин охид дуу алдаж байв.  

“Тиймээ үнэн шүү. Хэрвээ зөвхөн гадаад үзэмжээр нь дүгнэвэл би нөхрөө биш түүнийг сонгох байсан хэмээн” Тимурийн эхнэр Бата ичингүйрэн хэллээ. Нарийвчлан харахад тэр сайхан залуугийн царай урт хугацаагаар гадаа байж, бага зэрэг хатуу ширүүн болсон байсан ч алсыг ширтэж байхдаа байгалиас заяасан харц нь залуухан Клинт Иствудийг санагдуулна. Хуваарьт зураг авалт хийхээр ирсэн дөрвөн бэркутчи буюу бүргэдийн анчдын дунд тэр бие хаа, царай зүсээрээ ялгарч байлаа.

Түүнийг Женисбек Церик гэдэг. Энэ нь ган дайчин гэсэн утгатай. Мундаг адуучин, бас олс таталтын тэмцээний хэд хэдэн удаагийн ялагч. 26 настай Женисбек Монголын иргэн. Казах үндэстэн. Тэрбээр үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцохоор Дубай руу ирсэн байсан юм. Монголын хамгийн алслагдсан, хамгийн баруун хязгаар болох Баян-Өлгий аймагт амьдардаг хагас нүүдэлчин казах түүний хийж байгаа анхны гадаадын аялал нь өөр гариг дээр очсонтой адил мэдрэмж төрүүлж байсан байх. Тэрбээр гэрлээгүй гэж хэлсэн ч бидэнд тоглоом болгон таван найз охинтой гэв...