АНУ-д цар тахлын халдвараас сэргийлэх “зочид буудал” барина

Ковид-19 /дэлхий/

Америкийн Флорид хотод цар тахлаас сэргийлэх, эрүүл ахуйн бүх талаар хамгаалагдсан тусгай зочид буудал барьж байна. Энэхүү зочид буудал нь 500 өрөө, тасалгаа, сууцны зориулалт бүхий хэсэгтэй байх юм.

Ковидын эсрэг зочид буудал нь 55 давхар тэнгэр баганадсан барилга байх  гэнэ. Барилгын 10 давхарт нь эрүүл мэндийн төвүүд байрлаж, бусад давхарт нь ковидоос урьдчилан сэргийлэх, эмчлэх, байрлах хэсгүүд байх юм. Түүнчлэн зочид буудлын зориулалт бүхий энэхүү объектад давхруудын цэвэрлэгээг тусгай роботууд гүйцэтгэн, нян бактери устгах тусгай төхөөрөмжүүд суулгах гэнэ. Энэхүү төслийг хагас тэрбум долларын өртгөөр барьж байгуулахаар төлөвлөжээ. Барилгыг ойрын 3 жилд багтаан барьж дуусгахаар төлөвлөж байна.