Монголын тухай дэлхий дахинаа

ОХУ болон Монгол улсууд 3-дагч улс орныг хамтатган эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой... Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын засгийн газрын тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзах үеэрээ онцлон мэдэгдсэн байна.

“Эрчим хүчний салбарын хувьд бидэнд 3-дагч улс орныг татан оролцуулснаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн бидний зүгээс Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоотой харилцаагаа тэлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Монголын тал үүнд ихээхэн анхаарал тавьж байгаа нь тодорхой байна” гэж Путин мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн онд Орос-Монголын худалдааны эргэлт 21%-иар өсч, энэ оны эхний 8 сарын байдлаар 15%-ийн өсөлттэй гарсныг мөн тэмдэглэн хэлжээ.

Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Москва хотноо энэ сарын 3-нд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтай ихэд үр ашигтай яриа хэлэлцээр хийж, хоёр улсын харилцааны чухал асуудлуудаар тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр тэмдэглэсэн байна. Орос-Монголын талууд эрчим хүчний салбар, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, хий дамжуулах хоолой барьж байгуулах, мөн бусад стратегийн түншлэлийн бусад чиглэлээр үр дүнтэй яриа хэлэлцээр явуулсныг Монгол улсын ерөнхий сайд онцлон хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн уулзалтад Оросын талаас Засгийн газрын шадар сайд Алексей Гордеев, ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер болон “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар оролцжээ.

Эх сурвалж: https://tass.ru