Монголын тухай дэлхий дахинаа

БНХАУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа холбоо тогтоосны 70 жилийн ойд зориулсан Монголын уран бүтээлчдийн тоглолт Бээжин хотноо болжээ.

Бээжин хотын Үндэсний урлагийн төвд энэ сарын 3-нд Монгол Хятадын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, урлагийн тоглолт зохион байгуулжээ.

Монголын нэртэй удирдаач Буянбаатарын Намхайн удирдлаган дор Монгол улсын Үндэсний Их театрын уран бүтээлчид үндэсний дуу бүжгийн тоглолт хийж, хөөмий хархираа, уртын дуугаа толилуулсан байна.

Түүнчлэн урлагийн тоглолтод Бээжингийн 11-р дунд сургуулийн бүжгийн хамтлаг оролцож, өөрсдийн уран бүтээлээс сонирхуулжээ.

Эх сурвалж: http://www.china.org.cn