Монголын тухай дэлхий дахинаа

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын батлан хамгаалахын яамны сайд Вьетнам улсад айлчиллаа. Айлчлалын үеэр талууд бүс нутгийн болоод олон улсын цэрэг батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Сүүлийн жилүүдэд Монгол, Вьетнам улсууд хоёр улсын хоорондын дипломат харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарын харилцаагаа өргөжүүлэн тэлэх бодлого баримталж байгаа юм. Хоёр улсын хооронд 2013 онд баталсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд хамтарсан сургалт, сургуулилт, нэгдсэн ажиллагаа явуулж байхаар тогтжээ.

Монгол улсын батлан хамгаалах яамны сайд Нямаагийн Энхболд 11-р сарын 28-наас 12-р сарын 1-ний хооронд Вьетнам улсад айлчилсан юм. Түүний айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа холбоо тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хийгдсэн албаны айлчлал байжээ. Энхболд Вьетнамын батлан хамгаалахын сайд Нго Суан Лич болон шадар сайд Чыонг Хоа Бинь нартай уулзаж, хоёр улсын харилцааг цэрэг батлан хамгаалахын салбарт хөгжүүлэхээр тохирсон байна.

Эх сурвалж: https://thediplomat.com